*ХОТ

Их хотын иргэд та бүхэнтэйгээ хамтран бүтээх Х.О.Т-ыг хөгжлийн талаар баримтлан ажиллах саналаа танилцуулж байна. Х.О.Т хэмээх гурван үгсийн тухайд Х-Хүн, О-Орчин, Т-Төлөвлөлт гэсэн гурван чиглэлэд ажиллахыг эрхэмлэнэ.

Х-Хүн төвтэй хотын хөгжил :

Аливаа хотын хөгжил нь хүн рүү, иргэн рүүгээ чиглэх ёстой. Ажлын байрыг нэмэгдүүлэн, боловсон, соёлтой, өндөр мэдлэг чадвартай, ёс суртахуунтай, хариуцлагатай, үүргээ мэддэг иргэнийг төлөвшүүлэх, иргэн бүрийн тэгш оролцоог хангах, бизнес эрхлэгчдийг төрийн бодлогоор дэмжин ажиллах нь хотын захиргааны энэ тэргүүний зорилт төдийгүй ХҮН төвтэй хотын хөгжлийн амин чухал асуудал билээ.

О-Орчин төвтэй хотын хөгжил :

Иргэн бүр эрүүл аюулгүй, амар тайван, эко орчинд ажиллаж амьдрахыг хүсдэг. Гэвч та бид өнөөдөр хотын агаар, хөрс, орчны бохирдол зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин илүү хүнд нөхцөлд амьдарч байна. Замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр цөөнгүй бодлого гаргаж ажиллаж байгаа ч үр дүнд хүрч чадаагүй хэвээр байна. Тэгвэл иргэдийн амьдрах орчиныг сайжруулах чигэлэлээр удирдлага онцгой анхаарал хандуулж ажиллах болно. Иргэдийн сурч хөдөлмөрлөх, аюулгүй орчинд амьдрах, зорчих орчины аятай таатай нөхцлийг бий болгох чиглэлээр ажиллах нь ОРЧИН төвтэй хотын хөгжлийн гол асуудал байх болно.

Т-Төлөвлөлт төвтэй хотын хөгжил :

Хотын ирээдүйг зөв төлөвлөх, хот төлөвлөлтийн зөв бодлогыг хэрэгжүүлэх нь хотын хөгжлийн үндэс. Эмх замбараагүй, төлөвлөлтийн бодлогогүй нөхцлөөс үүдэлтэй олон сөрөг хүчийн зүйлтэй нүүр тулаад байна. Тиймээс шинжлэх ухааны үндэсллэтэй, хот төлөвлөлтийн орчин үеийн бодлого шийдлийг тусгасан, төсөв хөрөнгийн зөв тооцоололтой төлөвлөлтийг бий болгох нь Хотын хөгжлийн тулгуур баганын нэг юм. Үүний тулд Хот байгуулалтын институтыг байгуулан, хөгжлийн төлөвлөлтөө 20-50 жилээр гаргаж, нийслэлийн эрх зүйн шинэчлэлийг нэн даруй хэрэгжүүлэх бодлогыг барьж байна.

Энэ бүхэн Х.О.Т –ыг хөгжүүлэх үндсэн гурван асуудал юм. Иргэнээ дээдэлсэн, орчиноо сайжруулсан, төлөвлөлтөө хэрэгжүүлсэн шинэ бодлогыг хэрэгжүүлсэн ХОТ-ын төлөө хамтдаа хөгжицгөөе.